Бидний тухай

“Баяжих зууч” ХХК нь 2013 оны 04-сарын 05-нд  Улсын бүртгэлийн Дугаар: 9011390135, РД: 5694078 дугаартай Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлалын үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь Үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлийг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын зуучлал, Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулж, тус зах зээлийн гадаад дотоод орчны судалгаа шинжилгээ хийж борлуулагч, худалдан авагч нарын эрх ашгийг хамгаалан ажиллаж байна.

 Бидний зорилго:
Бид байгууллага иргэдэд хөрөнгө зуучлалын хамгийн шуурхай, цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэж, талуудын хамтын ажиллагааны итгэлцлийн гүүр болон урт хугацааны турш салбартаа манлайлагч компани байна.

Бидний зарчим:  
   Бид мэргэжлийн байна.   
   Бид нээлттэй ил тод шударга байна.      
   Бид талуудад харилцан ашигтай байна.     
   Бид итгэлцлийг эрхэмлэнэ.

Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлалын байгууллагатай хамтран ажиллах давуу тал:
    
  
  *  Та Үл хөдлөх хөрөнгө зуучлалын талаар үнэн зөв бодитой мэдээллээр хангагдана  
  *  Та олон сонголтоос харьцуулалт хийх боломжтой    
  *  Та цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэнэ    
  *  Үйлчлүүлэгчдээс урьдчилгаа хөлс авахгүй  
  *  Та өөрийн эрх ашигт нийцсэн эрх зүйн хамгаалалт авна  
  *  Үл хөдлөх хөрөнгө зуучлалын риалтороос мэргэжлийн зөвөлгөө авна    
  *  Үл хөдлөх хөрөнгийнхөө мэдээ мэдээлэл, зар сурталчилгааг үнэ төлбөргүйгээр сонин хэвлэл, телевиз, радиогоор байнгын давтамжтай цацуулна.

  Үл хөдлөх хөрөнгийн зуучлалыг яагаад сонгох хэрэгтэй вэ?

Хүний үндсэн гол хэрэгцээ буюу анхдагч хэрэгцээ нь амьдран суух орон сууц байдаг бөгөөд орон сууцтай болсноор ая тухтай аюулгүй амьдрах нөхцөл бололцоотой болж, үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх үндсэн эрх нь баталгаатай болдог билээ. Сүүлийн үед орон сууцны хэрэгцээ улам өсөн нэмэгдэхийн хирээр үнийн хөөрөгдөл, барилгын чанарын асуудал тойрсон маргаан газар авч байгаа нь  үл хөдлөх хөрөнгө борлуулагч буюу худалдан авагч аль аль тал нь үл хөдлөх хөрөнгийн талаар бүрэн дүүрэн мэдээлэл авч чадахгүй байгаатай холбоотой. Аливаа харилцаанд тодорхой, үнэн зөв мэдээлэлгүйгээр оролцох нь маш том эрсдлийг дагуулж байдаг. Үл хөдлөх хөрөнгө борлуулагч нарын хувьд байршил сайтай, сайн материалаар хийгдсэн, амьдрах тав тухтай орчин бүхий барилгаа яавал зах зээлийн боломжит үнээр худалдан борлуулах вэ? Нөгөө талаас Үл хөдлөх хөрөнгө худалдан авагч нар нь гал голомтаа бадраах үнэ цэнэтэй өмчийг боломжийн үнээр авах нь гол асуудал болдог. Эдгээр хувь хүмүүс болон байгууллагын хамтын ажиллагаанд мэргэжлийн оролцоо буюу зуучлагч зайлшгүй чухал бөгөөд танд хамгийн ойрын зөвлөгч байх болно. Зуучлагч байгууллага нь Үл хөдлөх хөрөнгийн салбарт судалгаа хийж, мэргэшин ажилладаг, хуулийн өмнө хариуцлага хүлээх албан ёсны хуулийн этгээд юм. Зуучлагч байгууллага нь зах зээлийн үнэ ханш ямар байгааг хоёр талд мэдээлж, хэт үнэтэй, эсвэл хэт хямд худалдаддаалагдахаас  сэргийлж үнийн дүнгийн тогтсон хувь хэмжээгээр зуучлалын хөлс авдаг.

Banner_2
Banner_3
Валютын ханш